Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаажээ.
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын үүсгэн байгуулагч Ш.Төмөрсүхээс “намын дарга болон цахим хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх”-ээр ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд “өмнөх тогтоол, албан бичигт дурдсан зөрчлүүд бүрэн арилаагүй” үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар тогтсон байна.
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН)-аас 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн “намын дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг баримт бичгийн бүрдэл дутуу буюу шаардлага хангаагүй үндэслэлээр буцааж шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.