СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-17

Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк ногоон хөгжил, эрчим хүчний сэргэлтийг дэмжих чиглэлд хамтран ажиллана

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Рена Бассотой уулзжээ. 

Өнгөрсөн 17 жилийн хугацаанд тус банк Монгол Улсын Засгийн газрын болон хувийн хэвшлийн нийт 137 төсөлд зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Мөн Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд нэмэлт хоёр эгнээ барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, Монгол Улсад нэн тулгамдсан нийслэлийн авто замын дэд бүтэц, гарц, метро барих, хилийн боомтын шинэчлэл, боомт чиглэлийн зам барих төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мөн ярилцаж, салхин цахилгаан станцын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улс ногоон эрчим хүчинд шилжихэд томоохон хувь нэмэр болно гэдгийг талууд тэмдэглэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.