СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-01-17

Баавгай болохсон. Өвөлжин унтаад даарахгүй, өвдөхгүй, өлсөхгүй

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 сарын өмнө

Өлзийбат хүү аав, ээж гурван дүүгийнхээ хамт хоёр жилийн өмнө Говь-Алтай аймгийн Чандмань сумаас хотод нүүн ирж, Дэнжийн 1000-д суурьшжээ. Аав нь аймгийн мянгат малчин, тэднийх мянгаар тоологдох малтай байсан боловч нэгэн зуднаар тал нь хиарснаар хот орон бараадахыг сонгосон байна. Гэвч хотод ирсний дараа аав нь цаг бусаар өнгөрчээ. 

Ээжийнх нь хувьд боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй. Иймдээ үйлчлэгч хийж өөрийнх нь хэлснээр "нойл угааж" гурван хүүхдээ тэжээнэ. 

Дүүрэг, нийслэлийн олимпиадад амжилт үзүүлж байгаа физикийн гоц авьяастай ууган хүүгээ дэмжих тэнхэл ээжид байсангүй. Өнөө маргаашийн түлээ түлш, хоол ундаа яах ийхээ бодохоос бус хүүхдийнхээ боловсролд зарцуулах мөнгө байхгүй. Ер байсан ч зарцуулах ухаан байхгүй нь илт ээ.

Иймдээ хүүхдээ Нийслэлийн олимпиадад есдүгээр байрт ороод ирэхэд нь нутаг буцахаар шийдсэнээ дуулгана. Өлзийбатын "Олимпиадад амжилт үзүүлээд сайн сургуульд орж, дуртай мэргэжлээ эзэмшээд, цалин ихтэй ажилд орж та нарыгаа тэжээнэ" гэж ярихад ээж нь өөдөөс нь сонсохыг ч үл хүсэн "Би та нарыг тэжээж чадахгүй байна. Иймд хэдүүлээ нутаг буцъя. Та нар дотуур байранд амьдар" хэмээн ажиггүй өгүүлж суух... 

Ингээд бага дүүг нь дагуулаад нутаг руугаа яваад өгнө. Үүнээс хойш ээж нь хүүхдүүддээ нэг ч төгрөг үл илгээнэ. 

Мөнгөгүй болсон гурван жаал дэлгүүрүүдээс картонон цаас гуйж түлнэ. Айлын хашаанаас банз хулгайлна. Түлэх юмгүй болсон үедээ тоглоомын талбайгаас хуучин дугуй гэртээ авчирч хөрөөдөн шатаана. Удалгүй нэг дүү нь өвдөх ба жаахан дээрдсэн хойноо "Баавгай болохсон. Өвөл болохоор иччихнэ. Өвөлжин унтаад даарахгүй, өвдөхгүй, өлсөхгүй" гэж хэлнэ. 

Киноны төгсгөлд Өлзийбат Ховд аймгийн Манхан суманд зохиогдсон Улсын физикийн олимпиадад оролцоно. Дүн гарахад харж зогссон тэрбээр инээвхийлнэ. Хотод ирж хоёр дүүгээ хажуу айлаасаа аваад гэртээ ороход жигнэмэг идэж суугаа хоёр дүү нь баяртайгаар тас тас инээнэ. Гал түлж суугаа Өлзийбат хоёр дүүгээ харж инээнэ... 

Авьяаслаг найруулагч, продюсер П.Золжаргал энэхүү киноны зохиолоо өөрийн амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Зургаан жил нухсан бүтээл нь юм билээ.

Тэрбээр бага насаа Зүүнсалаа хэмээх хотын баруун хойд дэнжид өнгөрүүлсэн ба /одоо ч тэндээ амьдардаг/ физикт дуртай хүүхэд байжээ. Улс, нийслэлийн олимпиадад оролцох бүртээ 7,8 дугаар байр эзлэх ба үүндээ сэтгэл дундуур байсан тэрбээр нэгэн удаад улс, нийслэлд түрүүлсэн хүүхдүүд бүгд хувийн сайн, чанартай сургуулийн сурагчид болохыг, шагнал хүртсэн багш нар мөн хувийн сайн сургуулийнх байгааг ажиглажээ. Иймдээ ч хувийн сайн сургуульд сурахгүй бол миний амжилт дээшлэхгүй юм байна гэдэг "нээлт"-ийг хувьдаа нээж. Ингээд хүнсний дэлгүүр ажиллуулдаг ээжийгээ ятгаж байж, оюутан болоход нь хэрэглэнэ хэмээн хадгалж байсан мөнгийг авч, "Шинэ Монгол" ахлах сургуульд орж суралцжээ. Ингэж тэрбээр Ж.Галбадрах багштайгаа учирсан ба улмаар 100.000 долларын тэтгэлэг авч Япон улсад кино найруулагчаар суралцан төгсөж иржээ. 

Ерөөс П.Золжаргалын амьдралын түүх болон энэхүү киноны өгүүлэмж болбоос "Утаа бол ядуурлаас үүддэг. Ядуурлаас хүн чанартай сайн боловсролоор гарч чадна" хэмээх санаанд хурж байгаа юм. Хэрхэн чанартай боловсрол олж болохыг асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр "Багш нарын цалинг хоёр дахин нэмэх хэрэгтэй. Багш бол хүүхдийн аврал. Багш аз жаргалтай биш бол хүүхдэд хэрхэн аз жаргалтай байхыг заах билээ" хэмээн хариулж байна. Боловсролын тэгш бус байдал зөвхөн Монголд бус, дэлхий нийтийн асуудал тул энэ бүтээл олон улсын наадмуудаас шагнал хүртээд байгаа билээ. Цаашдаа ч ихийг дуулгах нь гарцаагүй гэж бодном. 

"Баавгай болохсон" кинонд утаа гол сэдэв болох боловч, Монголын өнөөгийн нийгэмд бугшаад олон асуудал болох утаа, ядуурал, түгжрэл, авлигал бол монголчуудын боловсрол, мэдлэг муутай байдлаас үүдэж байна гэдэгтээ санал нийлж байна аа. Магадгүй үзэгч нэгэн бээр энэ байдалдаа дүгнэлт хийж, өнөө маргаашийн олж байгаа таван цаасаа үр хүүхдийнхээ боловсролд зарцуулахгүй байх аваас ядуурал өвөөгөөс аавд, ааваас хүүд, хүүгээс хүүд гэсэн гинжин хэлхээгээр тасралтгүй үргэлжилсээр байх нь гарцаагүй юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Veronica
3 сарын өмнө
149.102.247.234

Pročitajte moje svjedočanstvo o tome kako sam dobio zajam od pouzdane tvrtke. Pozdrav, ja sam Veronica iz Hrvatske. Bio sam u financijskoj situaciji i trebao sam kupiti kuću. Pokušao sam potražiti zajam od različitih kreditnih tvrtki, privatnih i korporativnih, ali nije išlo, a većina banaka mi je odbila kredit. Ali kako bi Bog htio, upoznali su me s privatnim zajmodavcem koji mi je dao zajam od 90,000 eura i danas imam svoju kuću i vlasnik sam tvrtke i trenutno mi je dobro, ako morate ići na tvrtka za osiguranje zajma. bez kolaterala, bez provjere kreditne sposobnosti, samo 3% kamatna stopa i supotpisnik s boljim planovima i rasporedom otplate, kontaktirajte Davidson Albert Loan (davidsonalbertloan@gmail.com). On ne zna da to radim, ali sada sam tako sretna i odlučila sam dati ljudima više informacija o njemu i želim da ga Bog još više blagoslovi. Možete ga kontaktirati putem njegove e-pošte. davidsonalbertloan@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.