СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-01-17

“Симба” Ц.Батааг барьцаалсан У.Баатаржав нарыг шалгаж дууслаа

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
10 сарын өмнө

УИХ-ын гишүүнээр 2004-2008 онд ажиллаж байсан “Симба” гэгдэх Ц.Батааг өнгөрсөн оны наймдугаар сард барьцаалж, машиныг нь хулгайлан, их хэмжээний мөнгийг нь дээрэмджээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “2023 оны наймдугаар сарын 4-нд Хан-Уул дүүргийн нутаг дахь орон сууцад зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг дээрэмдсэн үйлдэлд холбогдсон гурван хүнийг ЭЦА-нд шалгаж, Эрүүгийн хуулийн 13.2-2.3, 13.4-4.1, 13.6-2, 17.2-3.3 дахь заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлсэн” хэмээн мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Батаад халдсан хүмүүсийг хүн хулгайлах, хүчээр алга болгох, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, заналхийлэх гэсэн зүйл заалтын дагуу яллагдагчаар татаж шалгасан аж.

Эл хэргийг “Сэлэнгийн” хэмээх нэрээр нь зарим хүн мэддэг, өмнө нь нэг бус удаа эрүүгийн хэрэгт холбогдон, ял шийтгүүлж байсан У.Баатаржав зохион байгуулж, Н.Наранбаатар, М.Отгонсүх нартай хамтран гэрт нь орж, биед нь халдаж, барьцаалан “Ланд круйзер” машинд нь суулган авч явж Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Хүннү палас” зочид буудлын нэгэн өрөөнд цөөнгүй хоног хорьсон гэнэ. Улмаар 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн аж. Хохирогч эл хэргийг хэн нэгний захиалгаар үйлдсэн хэмээн гомдол гаргаж, УЕПГ-т хүргүүлсэн ч мөрдөн шалгах ажиллагаагаар энэ нь тогтоогдоогүй юм байна.

Цагдаагийнхан У.Баатаржавыг эл хэрэгт холбогдуулан шалгаж гэрт нь нэгжлэг хийгээд их хэмжээний хуурамч ам.доллар хадгалж байсныг хураан авчээ. Тиймээс У.Баатаржавыг дээр дурдсан зүйл заалтаас гадна Эрүүгийн хуулийн 18.7-гийн “Мөнгөн тэмдэгт үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж ашигласан”, 20.4-ийн “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон гэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Veronica
10 сарын өмнө
149.102.247.234

Pročitajte moje svjedočanstvo o tome kako sam dobio zajam od pouzdane tvrtke. Pozdrav, ja sam Veronica iz Hrvatske. Bio sam u financijskoj situaciji i trebao sam kupiti kuću. Pokušao sam potražiti zajam od različitih kreditnih tvrtki, privatnih i korporativnih, ali nije išlo, a većina banaka mi je odbila kredit. Ali kako bi Bog htio, upoznali su me s privatnim zajmodavcem koji mi je dao zajam od 90,000 eura i danas imam svoju kuću i vlasnik sam tvrtke i trenutno mi je dobro, ako morate ići na tvrtka za osiguranje zajma. bez kolaterala, bez provjere kreditne sposobnosti, samo 3% kamatna stopa i supotpisnik s boljim planovima i rasporedom otplate, kontaktirajte Davidson Albert Loan (davidsonalbertloan@gmail.com). On ne zna da to radim, ali sada sam tako sretna i odlučila sam dati ljudima više informacija o njemu i želim da ga Bog još više blagoslovi. Možete ga kontaktirati putem njegove e-pošte. davidsonalbertloan@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.