УИХ-аар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд өгөх, ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Аливаа хувьцаат компани ашигтай ажилласан нөхцөлд хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг тараадаг. Өмнөговь аймгийн орон нутгийн “Тавантолгой” ХК нь жил бүр ногдол ашиг хуваарилаад л явж байгаа. “Тавантолгой” ХК-ийн 49 хувийнхаа ногдол ашгийг иргэд аваад явж байна. Түүнтэй адилхан хувьцаа олгох боломжтой. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил ашигтай ажилласан. Тиймээс ашгаасаа иргэддээ хуваарилах ёстой.
-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниуд маш их өртэй байгаа. Өрөө барагдуулахад, эсвэл иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэр барихад хөрөнгө оруулбал дээр биш үү?
-Удирдлага менежмент нь муу явж ирсний л хар гай байхгүй юу. Төмөр замын бүтээн байгуулалт, усны хоолой, нефть баяжуулах үйлдвэр гээд томоохон бүтээн байгуулалтад л өртэй байгаа. Төрдөө өртэй байгаа гэсэн үг. Уг нь эдгээр төслүүдийг төрөөс санхүүжүүлээд явж байх ёстой юмыг, компани санхүүжүүлээд алдаа, оноотой гэрээ байгуулсны хар гай байгаа байхгүй юу. Тиймээс төр нь өр, авлагаа зохицуулаад, “Эрдэнэс тавантолгой” компани нь ашгаа иргэддээ хуваарилах нь зөв гэж бодож байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.