СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэн Б нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас баржээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

БНСУ-д учир битүүлгээр амь насаа алдсан гэх дүүгийнхээ хэргийг үнэн бодитоор шийдүүлэхийн төлөө бүхий л арга хэмжээг авч байсан иргэн А.Болормаа зуурдаар таалал төгсжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 49 настай, эмэгтэй “Б” нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

"Цахим орчинд талийгаач эмэгтэйг БНСУ-д нас барсан" гэх мэдээлэл тархаад байсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.