“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан, УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг, Хамрын хийдийн лам, Говийн IX ноён хутагт Данзанлувсантүдэв буюу иргэн О.Угтахбаяр гэсэн 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалан өчигдрөөс хаалттай хэлэлцэж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Гэвч өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хурлыг хаалттай хэлэлцэж эхэлсэн. Учрыг нягталбал, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн эл хэргийг хэлэлцэж эхлэх үед шүүгдэгч О.Угтахбаярын өмгөөлөгч Л.Очбаяр “Хурлыг хаалттай хийх саналтай байна” гэснийг Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өмгөөлөгч нар дэмжсэнээр “Нүүрсний” гэх хэргийг олон нийтийн мэдэх эрхийг боомилон хаалттай хэлэлцэж эхэлжээ.
О.Данзанлувсантүдэвийн хувьд Б.Ганхуягийн эхнэрийн гуйлтаар зарим үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэл буюу мөнгийг нь өөртөө хамаатуулж худал мэдүүлэг өгсөн хэмээн яллагдагчаар татагдаад буй юм. Шүүх хурал прокурорын яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор өнөөдөр завсарлаж, маргааш үргэлжилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.