Улсын заан Б.Серик өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд болсон "Ургацын баяр-2023" улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны хоёрын даваанд сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа түүний шанаан дээр дарж боссон нь олны шүүмжлэлд өртсөн.
Ингээд Монголын Үндэсний бөхийн холбооноос түүний барилдах эрхийг нэг жилээр хасаад байсан юм.
Тэгвэл Б.Серикийн барилдах эрхийг сэргээжээ. Учир нь тэрбээр зургаа дахь удаагаа хөлийн цэцээр ажилласан тул хуулийн дагуу ийнхүү шийтгэл нь дууссан аж. Улсын заан Б.Серик өөрийн цахим хуудастаа "Алдар хүндийг 20 жил хичээж босгодог. Харин унахдаа тулбал таван минут л хангалттай. Зургаан барилдааны турш хөлийн цэц хийж үзлээ. Бас л чанга ажил байна" гэж сэтгэгдлээ бичсэн байна.
Ч.Ган
"Зууны мэдээ" сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Болж дээ мундаг залуу шүү амжилт хүсье
Даруухан бай дахиж олдохгүй боломж
Болж байна
Сайн заан шүү , амжилт, дэмждэг явдаг шүү
Баяр хүргэе ухаалаг залуу шүү амжилт урагшаа
Хойш доо барилдаан бүрдээ хянамгай бай ер нь хүн амжилт гаргах тусмаа ДАРУУХАН байх сайхан амжилт хүсье дэмждэг шүү
Ёндоотой залуу шүү ухаалаг байхад л болно доо хөдөлмөр хүч ухаан дээр нь сайхан сэтгэл байхад л ингээд босоод ирнэ шүү дээ хичээ хичээ залуу минь,,,,,
Zaluu mini hicheegeeree amjilt
Хакухо аварга зодог тайлаад сумогийн ордонд туслах хийгээд явж байсныг бид бүгд тв ээр харсан шүү дээ. Даруухан байж зорилгодоо хүрсэн. Түүн шиг олон жил барилдсан хүн байна ялж ялагдаж сурж сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй. Серик заан алдаагаа зөвөөр ойлгож өөртөө хариуцлага ногдуулсан. Одоо хичээгээрэй. Амжилт
Amjilt Sain Zan
Амжилт хүсье
Дахин алдаа гаргалгүй барилдана биздээ эрхийг нь сэргээсэн баярлалаа Амжилт хүсье
Жоохон сагсуу нь ч үнэн шүү. Өлгийдөө бол ч бас яадаг идда вэ гэмээр гар ш дээ ккк. Зангаа засчихвал ч сайн л заан даа уг нь