СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-15

Г.Энхтайван Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэнэ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг төслийн талаар хуралдаанд танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь “Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна.

Энэхүү тогтоолоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангаж, нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга болон тус албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг тусгасан мэдээлэл авах маягтын загвар боловсруулахыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагт даалгажээ.

Түүнчлэн хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийг санал болгож, тухайн албан тушаалтан томилогдох хүртэл хугацаанд холбогдох хуульд заасны дагуу юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.