Орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн намар гарчээ. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг прокурорт хүргүүлжээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь бусадтай бүлэглэн, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг дээрэмджээ.
Тус үйлдэлд “Б” нарын 3 этгээдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.