"Yutong Bus" компаниас худалдаж авах 620 автобусны 85 автобусыг хүлээн аваад байна. Ирэх сарын дөрвөнд сүүлийн ээлжийн 64 автобусыг авахаар төлөвлөжээ.
Манай улс БНХАУ-ын "Yutong Bus" компанийн үйлдвэрээс худалдаж авч байгаа нийтийн тээврийн шинэ автобуснуудын хоёр дахь ээлжийн 50 ширхэг автобус нь энэ сарын 12-нд Улаанбаатар хотод ирсэн.
Тэдгээр шинэ автобус хэзээнээс үйлчилгээнд гаргах талаар албаны хүнээс тодруулахад "Хоёр дахь ээлжийн шинээр ирсэн Yutong загварын 50 автобусанд смарт картын төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байна. Өнөө маргаашгүй үйлчилгээнд гаргана" гэж хэллээ.
Одоогоор "Yutong Bus" компаниас худалдаж авах 620 автобусны 85 автобусыг хүлээж аваад байна. Цаашид автобуснуудыг дараах хуваарийн дагуу нийлүүлж, ирэх сарын дөрвөнд сүүлийн ээлжийн 64 автобусыг авахаар төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.