СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурлыг хаалттай хуралдаж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Шүүх бүрэлдэхүүн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурлыг хаалттай хуралдах эсэхийг хэлэлцэхээр түр завсарлав.

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн.

Тэгвэл яллагдагч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч н.Очбаяр шүүх хурлыг хаалттай хуралдуулах хүсэлт гаргалаа. Ингээд шүүх хурал түр завсарлаж, дээрх хүсэлтийг хэлэлцэж байна.

12.40 цагийн үед өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал хаалттай хуралдаж эхэллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.