СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Авлигын шүүх” яагаад гацсан бэ?!

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Сар гаруйн өмнө, хэд хоногийн турш “...Авлигын дагнасан шүүх хэрэгтэй, хэрэггүй” гээд сүрхий хэрэлдэж, хэлэлцсэн. Учир нь, тухайн үед Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан юм. Үүндээ Авлигын дагнасан шүүхийн асуудлыг “хавсарган” оруулсан байдаг.

Үнэндээ, Авлигын дагнасан шүүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүтгүүлсэн л дээ. Тэрбээр үүнийгээ 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд УИХ-ын чуулганд хэлчихсэн. Тэгэхдээ “...Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай, нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдардаг. Авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн. Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай. Тийм учраас Монгол Улсад Авлигын дагнасан шүүх байгуулах зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна” гэсэн.

Хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2023 оны арваннэгдүгээр сарын 28-нд хэлэлцсэн. Тэндээс гишүүдийн анхаарсан гол асуудал нь Авлигын дагнасан шүүх байв. Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “...Нэгдүгээрт, авлигын тусдаа шүүх байгуулъя гэдэг санал Засгийн газраас өргөн бариагүй юм байна. Хаанаас ийм яриа гарчихав аа. Хоёрдугаарт, авлигын хэргийг анхан шатаар шийдвэрлэхгүй, давж заалдах шатны шүүх анхан шатаар хэлэлцээд, хяналтын шатны шүүх давж заалдахаар хэлэлцэхээр болж байгаа юм байна” гэхэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “.... Энэ бол Засгийн газрын бодлого бөгөөд хүсэл эрмэлзэл. Үүнийг УИХ дэмжиж баталж өгөх юм бол Засгийн газар яаралтай ШЕЗ, УДШ-тэй хамтарч ажиллана. Хуульд зааснаар Шүүх байгуулах хуулийг Засгийн газар дангаараа санаачилга гаргаж өргөн барих бололцоогүй” гэсэн. Энэ талаар УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн “...Энэ нь Үндсэн хууль болоод Шүүхийн тухай хуультай зөрчилдөхгүй. Монгол Улсад ийм уламжлал бий. Гэхдээ ХЗДХЯ-наас хяналтын шатны шүүх авлига, албан тушаалын хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх хуулийн төсөлд санал авахаар ирүүлснийг УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд тусгайлан санал гаргаагүй” гэсэн байдаг.

Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “...Энэ хуульд Авлигын шүүхийн асуудал яг үгээрээ байхгүй ч, тогтоолоор судалъя гэж орж ирж байна. Тэгэхлээр Авлигын шүүх маань өөрөө авлигажихгүй гэсэн баталгаа ер нь хаана байгаа вэ” гэж асуухад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “...Арваад жилийн өмнө үнэт цаасны төлбөр тооцооны даргаар ажиллаж байсан хүнийг анхан шатын шүүх мөнгө угаах гэмт хэргээр яллаж, давж заалдах шатын шүүхээр гэмт хэрэг биш гэж цагаатгасан. Үүний шалтгаан нөхцөлийг судлахад анхан шатын шүүхэд нь олон улсын бирж дээр үнэт цаас арилжаалахтай холбоотой санхүүгийн мэдлэг мэдээлэл байхгүй байсан. Сүүлдээ тухайн яллаж байсан этгээдээрээ ШЕЗ-өөс зохион байгуулаад шүүгч нартаа сургалт оруулж байсан. Үнэт цаас гэж юу юм бэ, олон улсын хөрөнгийн бирж дээр арилжих гэдэг чинь юу юм бэ, зарах гэдэг чинь юу юм бэ, яаж явагддаг юм бэ гэдэг асуудал яригдаж байсан. Өнөөдөр байхгүй юу. Үндэстэн дамначихсан. Хүн ойлгохооргүй санхүүгийн схемтэй. . Ингэж хэлэлцээд 90 хувийн саналаар дэмжиж УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлэх шийдвэрийг тус Байнгын хороо гаргасан. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд хэлэлцсэн. Чуулган дээр ч Авлигын дагнасан шүүхийн асуудал мөн ялгаагүй гишүүдийн анхаарлын төвд байсан юм. Энэ асуудлаар гишүүдийн олонх нь асуулт асууж, байр суурь илэрхийлсэн. Эцэст нь, санал хураалт явуулж, 68.8 хувиар дэмжсэн. . Түүнчлэн УИХ намрын отгон чуулганаа энэ  долоо хоногийн лхагва гаригт хаана. Тэр хүртэл хэлэлцэх асуудлынх нь жагсаалт гарсан байна. Түүнд нь энэ “Авлигын шүүх”-тэй холбоотой асуудал бичигдээгүй байна. Тэгэхээр .

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 9 (7253)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.