Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Алслагдсан дүүргүүдийн удирдлагуудын ажлыг хүн амын төвлөрөл нэмэгдүүлсэн бодлогоор нь үнэлдэг болно" гэж мэдэгджээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Улаанбаатар хотоос 90 км-ийн алслагдсан Багахангай дүүрэг 4461 хүн амтай. Газар нутгийн байршил хүн амын тооноос хамаарч эдийн засгийн эрэлт удаан хөгжил сул байгаа.
Гэхдээ Багахангай болон Налайх, Багануур гэсэн алслагдсан дүүргүүдийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах боломж бий.
Үүний тулд Багахангайн үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлэх, хүний амьдрах таатай орчин бүрдүүлж, татварын хөнгөлөлттэй нөхцөлийг аж ахуйн нэгжүүдэд санал болгох шаардлагатай.
Цаашид алслагдсан дүүргүүдийн удирдлагуудын ажлыг хүн амын төвлөрөл нэмэгдүүлсэн бодлогоор нь үнэлдэг болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.