Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт том оврын ачааны автомашин, суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой ослын дуудлага Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 13-ны орой бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар тухайн ослын улмаас 18 насны хоёр иргэн амь хохирч, 17-18 насны хоёр өсвөр насны хүүхэд гэмтсэн харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалд эрсдэлийг үнэлж, хөдөлгөөний хурдыг багасгах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, энэ талаар бусдад шаардлага тавьж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөн сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
....Томоогүй Дуулгаваргүй Байдал юунд ч хүргэж мэдхээр байгаа нь энэ жишээ.