СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-01-14

"Мазаалай" олон улсын мөсний наадам өнөөдөр эхэлнэ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой  “Мазаалай” олон улсын мөсний наадам өнөөдөр эхэлнэ. 

"Мазаалай мөсөн хотхон”-д өнгөрсөн онд бүртгэгдсэн 52 мазаалайн мөсөн баримал, 50 метр урт гулсуур, мөн 12 метр өргөн, 22 метр урттай, нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урт цас мөсөн баримал зэрэг олон бүтээл байрлуулжээ. Мөсөн хотхонд 400-500 хүн хүлээн авах хүчин чадалтай, 4000 ам метр талбайг хамарсан онцлогтой.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулж байгаа бөгөөд гол үзмэр нь эх мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм. Мөн билээ.

“Мазаалай” мөсөн цогцолборт энэ сарын 14-28 хүртэл өдөр бүр урлаг, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үйлчих юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.