СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-12

🔴LIVE: Г.Дамдинням: Хуулиа заавал баталж, хөрөнгө оруулагч нарт зөв мессеж өгөх ёстой

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын байр суурийг сонслоо.

Тэрбээр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ хэлэлцэх эсэхээ ярилцаж байна. Хэрэв хэлэлцэхийг дэмжихгүй бол Засгийн газраас энэ хуулийг ахин боловсруулж цаг хугацаа авна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалтыг тэр чигт нь алга болгоно гэсэн үг.

. Газартай холбоотой асуудал 1993 оны гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль дээр байж байгаа. 30 жил хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дээр эзэмших, ашиглах гэж заасан байдаг. Тэгвэл одоогийн хуулийн өөрчлөлт дээр зөвхөн газар ашиглах гэдэг заалт л оруулж ирсэн.

Хөрөнгө оруулалтын босгын асуудалд, Би бизнес хийж байх үедээ 100 мянган ам.долларын урьдчилсан санхүүжилтийг оруулж ирээд компани байгуулж байсан. Энэ мөнгө зөвхөн бүртгэлд хэрэг болдог. Компани байгуулахад хөрөнгийн эх үүсвэр байгаа гэдгийг харуулдаг. Компани үйл ажиллагаагаа эхлэхээр 100 мянган ам.доллароо үйл ажиллагаандаа зарцуулдаг л зүйл. Түүнээс Монгол Улсад татвар болгож хураалгадаг зүйл биш" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.