СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-12

🔴LIVE: С.Одонтуяа: Хөрөнгө оруулагч нарт санхүүгийн босго тавих нь зөв

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэ хүрээнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн байр суурийг сонслоо.

Тэрбээр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжиж, хурдан батлагдаасай гэж бодож байна. Монголд гадаадын хөрөнгө оруулалт буурч, ажиллах хүчин ч багассан. 2013 онд хөрөнгө оруулалтын хууль дээр ажиллаж байсан. Өдий хүртэлх хугацаанд зүйл заалт нь тааламжтай байсан ч төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Тэгэхээр асуудал юундаа байгааг судлах хэрэгтэй. гэх мэт зүйлс байдаг. Хурдан энэ асуудлыг шийдэхгүй бол гадаад дотоод ямар ч хөрөнгө оруулалт байхгүй боллоо.

Хуулийн 6 дугаар зүйлийн 13 дах заалт дээр ажиллах хүчнийг татваргүй оруулах ёстой гэснийг засах хэрэгтэй. Энэ дээр салбар заах хэрэгтэй. Уул уурхай, ЖДҮ дээр ажиллах ялгаатай. Монголчуудын ажиллах хүчин хомс салбарт татваргүйгээр ажиллах хүчин оруулах хэрэгтэй" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.