Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Автомашин засварын газраас "Toyota Land Cruiser-200" маркийн тээврийн хэрэгслээ хулгайд алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх хэргийг 37 настай, эрэгтэй А гэгч нь согтуурсан үедээ үйлдсэн болохыг шуурхай олж тогтоон, тээврийн хэрэгслийг хохирогчид нь хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна.
Иймд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшигч та бүхэн хариуцсан орчиндоо стандартын шаардлага хангасан хяналтын камер, харуул хамгаалалт, дохиоллын системийг суурилуулж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.