СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-12

🔴Т.Оргилмөнх ШИНЭ намын нарийн бичгийн даргаар томилогдлоо

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

“Шинэ” намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс шинээр элсэн орж буй гишүүдээ танилцуулав. 

ШИНЭ намын дарга Ц.Гантулга: ШИНЭ нам өргөжиж, мэргэжлийн багуудтай ажиллах боломжоо хангаж, шинэ гишүүдээ угтан авлаа. Өнөөдөр мэргэжлийн холбоод шинэ гишүүдийн төлөөллөө танилцуулж байна. Манай намын бодлого тодорхойлох ажлын баг өргөн бүрэлдэхүүнтэй болж байна.

Улс төрийн талбарт өөрийн гэсэн өнгө төрх, бодлогоо тодорхойлж, шинэ хувьсгал эхлүүлээд байгаа ШИНЭ нам гурван үеийн төлөөлөл болсон гишүүдээр бүл нэмлээ. Тэдний дунд ахмад үеийн төлөөлөл Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, дунд үеийн төлөөлөл сэтгүүлч Д.Отгонтуяа, залуу үеэ төлөөлж хөтлөгч, жүжигчин Т.Оргилмөнх нар намын гишүүний батлах гардаж, энгэрийн тэмдгээ зүүлээ.

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: 

-Хамтарч, нэгдэж ажиллах намаа сонгохын тулд чамгүй хугацаанд бодсон. Шинэ намд судлаачид, эрдэмтэд, эх орончид байна. Миний дэвшүүлж байгаа онолтой нийлж байгаа учраас зорьж ирсэн. Нөгөө талаар УИХ-д суудалгүй ч өнгөрөгч 2020 оны сонгуулиар дөрөвдүгээрт орж, ард түмний дэмжлэг авсан учраас энэ намын ирээдүйд итгэсэн. Нөгөө талаар ШИНЭ намыг удирдаж байгаа залуус цаг үеэ мэдэрсэн, алс хэтээ харсан бодлоготой учраас сонгож ирлээ. Миний хувьд Шинэ намаас өөр сонголт байхгүй гэж харж байна.

Сэтгүүлч Д.Отгонтуяа: 

-ШИНЭ намыг сонгосон сонголт бол миний өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөлтэй нийцэж байгаа учраас ШИНЭ намыг сонгосон. Мөн ШИНЭ намд ажиллаж байгаа удирдлагын баг, залуус, тэдний бодлого таалагдсан учраас сонгосон. Бид хамтдаа бүх зүйлийг шинээр төлөвлөж, шинээр эхэлж байна.

Сэтгүүлч Т.Оргилмөнх:

-Залуу хүний хувьд тодорхой шалтгааны улмаас улс төрд орж байна. Бид нар яаж ч хичээгээд нийгэмд байгаа энэ дарамтнаас гарч чадахгүй байна. Иргэний хувиар цахим орчинд үзэл бодлоо илэрхийлдэг. Тухайн үедээ хүмүүс дэмжиж байгаа ч тодорхой цаг хугацааны дараа мартчихдаг. Талбай дээр жагсаж тэмцэнэ гэхээр хэдэн жүжигчид нь ирээд самарчихдаг. Сүүлийн үед тэвчээр барагдсан. Төрийн эрх барьж байгаа нам хулгай хийж байгаагаа тоохоо больсон. Тиймээс залуу хүний хувьд улс орондоо яаж өөрийнхөө хувь нэмрийг оруулах вэ гэж бодсон. МАН, АН-д гишүүнээр орж болох ч би хулгайчуудын дунд ороод яаж үзэл бодлоо илэрхийлэх юм. Харин ШИНЭ нам бол залуучуудын нам юм байна, энд хулгайч алга, луйварчин алга. Залуучууд маань нэгдэж өөрсдийнхөө зорилгыг тодорхойлж сайхан амьдрах боложмийг харсан учраас ШИНЭ намыг сонгож ирлээ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
59.153.115.146

sain shuu Shine

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.