СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-01-12

Д.Ганбат: Ардчиллын бэлэг тэмдэг болохуйц намайг яагаад ерөнхийлөгчийн айлчлалд оруулдаггүй юм бэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Элчин сайдуудын шинээр томилох болон чөлөөлөх Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх үеэр гишүүдийн зүгээс  гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд хэрхэн анхаарч ажиллах талаар байв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Миний хувьд УИХ-д ардчилсан намыг төлөөлж олон удаа сонгогдсон. Ардчиллын бэлэг тэмдэг болохуйц ийм хүн. Гэтэл яагаад намайг ерөнхийлөгчийн айлчлалд оруулахгүй байна вэ? Шалтаг шалтгаан байна уу? Дараагийн асуудал өнөөдөр орж ирсэн дипломатууд орж ирсэн байна. Томилогдож очсон улс орнууддаа ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

Нэр дэвшигч Н.Анхбаяр:

-Ерөнхийлөгч сүүлийн гурван жил дараалан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон. Энэ үеэр дэвшүүлсэн олон талт хамтын ажиллагааны хүрээнд бодлогуудыг хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана гэж бодож байна. Тухайлбал, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг том бодлогуудыг НҮБ-ын шугамаар бусад улс орнуудад таниулах, мөн гарах шийдвэрүүдэд Монгол Улсынхаа байр суурийг тусгах зэрэгт идэвхтэй ажиллана. 

Нэр дэвшигч С.Сүхболд:

-Солонгост манай улсын 54,394 иргэн байгаа талаар тус улсын хууль зүйн яамнаас мэдээлсэн. Миний бие Элчийн сайдаар томилогдвол Монгол иргэдийн хүүхдүүд сурч байгаа сургуулийг дэмжих чиглэлээр ажиллана. 

Солонгос улс хөдөлмөрийн гэрээний квотыг 3,000-5,000-д хүргэж байгаа. Тэгэхээр мэргэжлийн боловсон ажиллах хүчнийг ажиллуулах тал дээр анхаарна. 

БНСУ-тай хийж байгаа нийт худалдааны эргэлт 2023 оны байдлаар 565 сая орчим ам.долларт хүрсэн. Энэ нь Монгол Улсын нийт гадаад худалдааг тэргүүлж байгаа. Хэрэв миний бие томилогдвол хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа худалдааны хувь хэмжээг нэмэх тал дээр онцгой анхаарна. Үйлдвэрлэл, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбар, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахад ашигтай.Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийг байгуулбал БНСУ-ын талд худалдааг хийхэд үр ашигтай юм. 

Нэр дэвшигч  Ц.Мөнх-Өлзий:

-Хоёр улсын худалдааны эргэлт 2022 оны эцсийн байдлаар 36 сая ам.доллар, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 10 сая ам.долларт хүрсэн. Миний бие элчин сайдаар томилогдвол худалдаа, хөрөнгө оруулалтад анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа нэг талын худалдаа буюу манайхаас Швед рүү гаргадаг бараа бүтээгдэхүүн их бага. Худалдааг дэмжих, манайхаас гаргаж байгаа ноос ноолууран бүтээгдэхүүнийг Швед рүү нийлүүлэхэд илүүтэй анхаарна. Худалдааг хоёр талд тэнцвэржүүлэх, харилцан ашигтай байх тал дээр анхаарч ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
101.53.23.166

Haha... ene neg erguu yumaa tataachee... Estoi eleg yumaa... Iim huniig Ih hurald ooriigoo bileg temdeg bolchloo gej bodtol ni songochihson bid nar yamar ichguurtei veeee ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.