УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Элчин сайд нарыг томилох юм.
Үүнд:
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх үеэр гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Монгол Улсын гадаад харилцаа өндөр түвшинд хүрч ажиллаж байгаа. Гэхдээ жил хүрэхгүй хугацааны дараа дахин элчин сайдууд солигдож байгаа юм байна. Тэр дундаа монголчууд ихээр оршин суудаг БНСУ-ын элчин сайд шинээр томилогдохоор орж ирсэн байна. Манай улсын визтэй иргэд БНСУ-ын хилээс буцаж байгаа тохиолдлууд их байна. Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?
Гадаад харилцаан сайд Б.Батцэцэг:
-БНСУ-руу зорчиж байгаа иргэдийг буцааж байгаа асуудал байгаа. БНСУ-д хууль бусаар оршин суудаг иргэдийн тоо 450 мянгад хүрсэн юм билээ. Тус улсаас хууль бусаар оршин суудаг суудаг иргэдийн тоог хоёр дахин бууруулах чиглэлээр ажиллаж байгаа юм билээ. Зөвхөн манай улс гэлтгүй бүх улсын иргэдэд адил тэгш байдлаар хандаж хилээр нэвтрүүлэхээс татгалзаж байгаа юм билээ. Иргэдийн тухайд зорих зорилгоо мэдэхгүй очих буудал, газраа мэдэхгүй, буцах хугацаагаа хэлэхгүй, урьсан хүн байхгүй, шалтгаанаа тайлбарлаж чадахгүй байгаа гэдэг шалтгаанаар буцааж байгаа юм билээ. ГХЯ, Консулын хэлтэс, элчин сайдын яамнаас иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол өгч ажиллаж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.