СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг ирэх даваа гарагт шүүнэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
10 сарын өмнө

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн  гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилан хэлэлцүүлэг ирэх долоо хоногийн даваа гарагт болохоор товлогджээ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурлын урьдчилан хэлэлцүүлэг болно.

Нийслэлийн Прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, мөнгө угаасан гэх хэргүүдэд гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.