УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Муу нэртэй, луу данстай УИХ-ын гишүүд рүү бүх хог, шүүмжлэлээ шиддэгээ боливол таарна. Үүн дээр УИХ-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ёстой хатуу ярина шүү. Оруулж ирж байгаа хууль, ярилцаж байгаа асуудалд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Үүнд Засгийн газрын гишүүд онцгой анхаарах шаардлагатай" гэж хэлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Нүүрсний сонсгол зохион байгуулагдаж хулгайтай холбоотой тайлан дүгнэлтийг түр хороо хэлэлцэж санал дүгнэлтээ боловсруулж УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан. Холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн. Ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрсний сонсголын санал дүгнэлтийг хэлэлцэж, түр хорооны санал дүгнэлтийг сонсоно. Хуульд ингэж заасан байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хэлж байгаа шиг нүүрсний сонсгол хаядсан мартагдсан зүйл байхгүй. Үнэн зөвийг тогтоохын төлөө УИХ анхаарал тавьж ажиллана.
Ард иргэдийн мэдэх эрхийг хангахтайгаар холбоотойгоор хууль тогтоомжийн төслийг Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлэхдээ иргэдийн саналыг авч, Засгийн газрын гишүүд нэгдмэл байр суурьтай байж олон санааг дагуулж болохгүй гэх нэгдсэн зарчмаар орж ирэх хэрэгтэй байна. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас ард түмэн, улс төрийн байгууллага, төрийн бус байгууллагын саналыг авч хариу өгнө. Хэнтэй уулзахаа хэнээр ч заалгахгүй.
Ард түмэнтэйгээ уулзаж ярилцана. Аль нэг талыг баримталж хүчээр шийддэг асуудал байхгүй. Тийм асуудал байхгүй. Үүнийг онцгой анхаарвал зохино. Ер нь цаашдаа асуудлуудыг зөвлөлдөх ардчиллын аргачлалаар тал бүрийн санал бодлыг сонсож хэлэлцэнэ. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, хагаралдуулж, зөрчилдүүлдэг.
Эцсийн эцэст муу нэртэй, луу данстай УИХ-ын гишүүд рүү бүх хог, шүүмжлэлээ шиддэгээ боливол таарна. Үүн дээр УИХ-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ёстой хатуу ярина шүү. Муу л юм болохоор УИХ-ын буруу. Оруулж ирж байгаа хууль, ярилцаж байгаа асуудалд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Үүнд Засгийн газрын гишүүд онцгой анхаарах шаардлагатай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ugaasaa 20 30n jil hulgai luivar hiisen humuus muu nertei luu danstai baihgui yah vee dee? Bitgii songuuli oirtoh duhuud ireheer MAN gar mangar yum yaritsgaagaad baigaarai...ta nariin ih nayad nayadaar hulgai hiisnii ur dund ard tumnii 60 70% ni yaduursan buh bolomjiig huuliin neriin door hulgailsan?
Та нарыг хэн муухай болгциын?
Kovidoor idsen mongo neg irgend noogdoh ter ih bayalag hulgaigaar gadagsh garsan dornodin asar ih nefti gd ta nar delhiid bhgui ih hulgai hiisend chini ard tumen dun taviad bgaa