Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг жил бүр олгодог уламжлалтай.
Энэ жилийн Б.Чимидийн нэрэмжит шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар мэдээлэл туурвисан философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх, ухааны доктор, профессор Н.Лүндэндорж хүртлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Б.Чимидийн нэрэмжит шагналыг Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/-ийн дарга асан Н.Лүндэндоржид гардуулан өглөө.
Н.Лүндэндоржийн туурвисан бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны анхны тайлбар бөгөөд хуулийн үг, цэг таслал, өгүүлбэрийн үзэл санааг ард иргэдэд ойлгомжтой болгосон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.