СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Суудлын автомашин цасанд суусны улмаас хоёр хүүхэд, хоёр том хүн амиа алджээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Сүхбаатар аймагт автомашин цасанд суусны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай осол гарчээ.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс хөдөө гэр лүүгээ явж байсан автомашин цасанд суусны улмаас дөрвөн хүн амиа алдсан золгүй явдал энэ сарын 09-ний өдөр болжээ. Үүний хоёр нь хүүхэд байжээ. Машинд таван хүн зорчиж явсан бөгөөд нэг нь эмнэлэгт хүргэгдсэн, одоогоор биеийн байдал хүнд байгаа аж.

Осгосон, угаартсан эсэх ослын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.

Иймд нэн шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй, бага насны хүүхдийг замд авч явахгүй байх,  УЦУОШТ, ОБГ, Цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын өгч буй мэдээ мэдээллийг сайтар хүлээн авч, дагаж мөрдөхийг онцгойлон анхааруулав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
66.181.161.190

Um ma ni bad ne hum yamar haramsaltai ym be

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.