СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-01-12

🔴 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цагаан сараас өмнө иргэдэд 580 мянган төгрөг тараа

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн төсөл, Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэхтэй холбогдуулан хууль хоорондын давхардал, хийдлийг арилгах 115 нэмэлт, өөрчлөлтийг батална. 

Мөн Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн санал болон Найрамдах Узбекистан Улсад Монгол Улсын Элчин Сайдын яам байгуулах асуудлыг хэлэлцэх юм. 

Хуралдаан эхлэхээс өмнө гишүүд үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Эрх баригчдын зарим үйлдэл хэрээс хэтэрч байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогоо тодорхойлох нь зөв. Гэхдээ байна. Зуд, шүүхийн асуудал, нүүрсний сонсголын асуудлаа яаралтай хэлэлцмээр байна. Халзан бүргэдтэйн асуудлаар ерөнхий сайдад асуулга тавьсан. Жил өнгөрөөд байна. Яагаад оруулж ирэхгүй ингээд удаашруулаад байна вэ?

 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өдрөөс өдөрт иргэд ядуурч байна. 50 мянган төгрөгийн үнэтэй гурил 140 мянга болчихоод байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас юу ч хийж хэрэгжүүлэхгүй байна. Иргэдийн цалин тэтгэвэр огт хүрэлцэхгүйгээс шалтгаалаад зээл ихээр авч байна. . Хэрвээ өгөхгүй бол 1000 ам.доллар өгөх хэрэгтэй болно шүү гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.