СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосыг зорино

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Давос хотноо энэ сарын 15-19-нд болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно. Энэ жил Монгол Улс чуулганд сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцох гэж байгаагаараа онцлог. 

Ерөнхий сайд тус чуулганд оролцох үеэрээ Швейцарийн холбооны улс, Бүгд найрамдах Армен, Бүгд найрамдах Сингапур улсын ерөнхийлөгчид тус тус бараалхаж, БНСУ, Тайланд улсын ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөж байна. 

Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн энэ чуулганд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри-Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох юм. 

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. №8 (7252)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.