СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-01-12

“Баавгай болохсон” өнөөдрөөс кино театруудаар гарна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Олон улсын наадмуудад амжилттай оролцож, Каннын кино наадамд шалгараад буй “Баавгай болохсон” кино өнөөдрөөс бүх кино театруудар гарч эхэлнэ.

Киноны Монгол дахь нээлттэй холбоотойгоор уран бүтээлчид өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Киноны зохиолч, найруулагч П.Золжаргал “Бидний энэхүү бүтээлд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Мөн Катар, Швейцар, Франц гээд олон улсын багтай хамтарснаараа онцлог. Өнгө засалт болоод дууны найруулгыг Парист хийлгэсэн. Харин зураг авалтаа Дэнжийн мянгын гэр хороололд авсан. Нийтдээ 80 гаруй хүний авьяас билэг, сэтгэл зүрхээр боссон байна. Киногоо өнгөрсөн оны хоёрдугаар сард бүрэн хийж дуусгаад Каннын кино наадамд явуулаад шалгарсан мэдээ дуулаад үнэхээр баярласан” гэв.

"Баавгай болохсон" кино уржигдар Франц улсын 100 кино театрт нээлтээ хийсэн. Харин үүний өмнө Швейцар улсын 27 кино театрт нээлтээ хийгээд байсан бол ийнхүү өнөөдрөөс эх орныхоо үзэгчидтэй уулзах нь ээ. Тус бүтээлд физикийн хичээлд сонирхолтой,  гэрэлт ирээдүйд тэмүүлсэн өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг юм.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: www.zms.mn        

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.