СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед “Хүүхдийн гар утас булаагаад зугтлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай, эмэгтэй хүүхдийн “SAMSUNG A-6” гар утсыг 24 настай эрэгтэй Д нь дээрэмдээд зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар "Дээрэмдэх" гэмт хэрэг бөгөөд 12 жил хүртэлх хорих ялтай хүнд гэмт хэрэг болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.