СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-01-11

Франц Улсаас 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах 18 гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин авна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа.

“Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд бөгөөд 2023 оны 12 дугаар сарын байдлаар 2343 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1699 хүний амь нас, аюулгүй байдлыг, 357.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Засгийн газраас энэ төслийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харгалзан дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулах санал, гэрээний төслийг урьдчилан Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшилцсөн.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц Улсын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Парис хотноо гарын үсэг зуржээ. Энэ хэлэлцээрийн дагуу

Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр хэт хүйтний болон давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай хөөсөөр . Эдгээр автомашинуудыг авснаар онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станц, томоохон хэмжээний худалдааны төвд гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах чадавх сайжирна хэмээн үзэж байгаа аж.

Онцгой байдлын байгууллагын гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт улсын хэмжээнд 59 хувь, нийслэлийн хэмжээнд 55 хувьтай байгааг ажлын хэсгээс мэдээллээд “Ашиглалтын хэрэгцээ, шаардлага, нөхцөлөөс үүдэн парк шинэчлэл хийж байх шаардлагатай байдаг. Улсын хэмжээнд гал унтраах анги, нэгжтэй 30 сум бий. Аймгийн төвөөс алслагдсан сумдад хүрч ажиллахад төвөгтэй. Нийслэлийн хувьд хот төлөвлөлт, замын түгжрэлд орох тэргүүтэй цаг хугацаа алдах асуудал үүсдэг. Тиймээс хүн амын төвлөрөлтэй суурин газруудад онцгой байдлын байгууллагын хүн эрэх хайх, аврах анги, нэгж байгуулах, орон тоо нэмэх, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг шийдвэрлэх хэрэгцээ бий” гэлээ. Нисгэгчгүй тоног төхөөрөмж буюу тусгай зориулалтын дронтой болох чиглэлээр тодорхой санаачилгууд гарган, ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн.

. Харин гал унтраах хөөс нь дундаж үнэтэй гэдэг мэдээллийг ажлын хэсгээс өгсөн. Нийслэлд 9 давхараас дээш өндөртэй 198 барилга байгаа бөгөөд төслөөр авах 42 метрийн урт шаттай гал унтраах машинаар 12-15 хүртэлх давхар барилгад гал түймэр унтраах боломжтой гэв. Үүнээс урт шаттай, хүчин чадал өндөртэй тусгай зориулалтын автомашиныг 2 улсад л үйлдвэрлэдэг, ашиглах тохиолдолд тусгай орон зай шаарддаг болохыг тайлбарласан. 

Улсын Их Хурлын гишүүд асууж, хариулт авсаны дараа хуулийн төслийг соёрхон батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 78.4 хувь нь дэмжиж, “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг хуралдаанд танилцуулсан юм.

Мөн хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.