СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэтгүүлч Б.Отгон: Ч.Хүрэлбаатарыг огцруулах асуудлаар УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буйтай холбоотойгоор улс төрийн нам, иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ төрийн бус байгууллагынхан Төрийн ордны гадна эсэргүүцлээ илэрхийлж байна.

"Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Б.Отгон “Газар нутгаа гадныханд 100 жилээр ашиглуулах хуулийг эсэргүүцэж байна. Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд ашиглуулах заалт бүхий Хөрөнгө оруулалтын хууль өргөн барьсан УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг УИХ-аас эргүүлэн татахыг шаардаж байна” гэлээ. Түүний байр суурийг дэлгэрэнгүй хүргэе.

Сэтгүүлч Б.Отгон:

-Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн Улсын баяр наадмын үеэр Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах тухай заалт тусгаж, мөн Газрын тухай хуулийг өргөн барихыг санаархсан. Тэр үед иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан нэгдэж, хүчтэй эсэргүүцсэнээр хуулийн төслийг УИХ буцаан татсан.

Тэгвэл Цагаан сарын баяр дөхүүлж, нөгөөх Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцэх гэж байна. Энэ хуульд . Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эргүүлэн татахыг шаардаж байгаа юм. Хууль санаачлагч нь УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар. Түүний санаачилсан хуулийг эргүүлэн татахыг шаардаж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна.

"Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ" ТББ-ын тэргүүн Б.Баярмаа:  

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хулгайн замаар оруулж ирсэн УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт хариуцлага тооцохыг шаардаж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна. Яагаад гэхээр Ч.Хүрэлбаатар нь 2023 оны долоодугаар сард Үндсэн хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчиж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар батлуулах гэж байгаад үйлдэл дээрээ илчлэгдсэн. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар нотолж хэлж байсан. “УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцүүлэлгүй оруулж ирсэн байна” гэж УИХ-ын дарга хэлж байв.

Тэгээд өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах нэрийн дор гадаадын иргэдэд 100 жилээр газар нутгаа ашиглуулах хуулийг дахин оруулж ирлээ. Гэтэл Ийм байдалтай байхад гадаадын иргэдэд 100 жилээр газар эзэмшүүлэхийг хатуу эсэргүүцэж байна.

Иймд, нэгдүгээрт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаан татахыг УИХ-ын даргаас шаардаж байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль гээд маш олон хуультай зөрчилдсөн, хууль зөрчсөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг оруулж ирсэн УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж, сайдын суудлаас нь огцруулахыг шаардаж, шаардлага хүргүүлж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баасансүрж
3 сарын өмнө
103.212.118.42

Зүйтэй аль эрт эргүүлэн татах байсан юм Монгол хүн яахаараа ийм могол элэггүй болчихдог юм бод.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.