"Монголоо цагаачдаар дүүргэхгүй гэсний төлөө хариуцлага тооцно гэвэл хүлээж авахад бэлэн байна" гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэв.
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:
-Ерөнхий сайд "Та бүхэн энэ хуулиа маш сайн яриад, сайд нарын хэлснийг тусгаж УИХ-д оруул" гэсэн чиглэл өгсөн. Тэгэхэд яг хэвээрээ ороод ирсэн байна. Монголыг цагаачдаар дүүргэхгүй гэж хэлсний төлөө хариуцлага хүлээх ёстой бол асуудалгүй, би бэлэн байна. Би эх орноо зарчихмааргүй байна.
Өргөн барих Газрын хуульд гадны иргэнд газрыг эзэмшүүлэх хугацаа нь 30 хүртэлх жил байгаа. Үүнийг ч бууруулах хэрэгтэй. Ер нь гуравхан сая хүнтэй, өргөн уудам нутагтай манай улс ийм хууль гаргаж болохгүй. Нэг сая төгрөг өгөөд ногоон виз аваад чөлөөтэй оршин суу гэж хэлж болохгүй. 100 мянган ам.доллар 1 сая төгрөг асар ялгаатай.
Газраа олон жилээр эзэмшүүлэх асуудлыг Монголын төр анхаарах л ёстой. Бид өөрсдийн хийж чадахгүй зүйл дээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг авах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.