СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-11

Т.Доржханд: Хуулиа батлахгүй бол гадаадын хөрөнгө оруулагч нарт буруу сигнал очно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэх дээр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.1-т “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалт тусгасан нь улс төрчдийг талцуулаад байгаа билээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

- Нэг удаа хойшлуулсан. Хоёр дахь удаагаа хойшлуулбал, Монгол Улсын Их хурал, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагч нарыг дэмжихгүй байна гэдэг сигнал тэдэнд очно шүү. Тэгэхээр хэлэлцэх хэрэгтэй.

Эдийн засгийн талаас нь хоёр, гурван зүйл хэлье. Монгол Улс хөгжихийн тулд дэд бүтэц хэрэгтэй. Хөгжлийн санхүүжилт хэрэгтэй. Улсын төсөв алдагдалтай, гадаадын зээл нь өрийн хязгаар давчихсан. Дараагийн нэг суваг нь хөрөнгө оруулалт юм.

Өчигдөр жиргээнд 860 гаруй залуучууд, мэргэжилтнүүд орж ирж санал бодлоо солилцсон. Тэр дотор Монгол Улсын Ерөнхий сайд байсан М.Энхсайхан гуай орж ирж, саналаа хэлсэн. Тэрээр УИХ-ын гишүүдэд нэг зүйлийг хэлж өгч, ойлгуулаач ээ гэж байна лээ. гэж. Тэгэхээр өрийн дарамт байхгүй. Хоёрдугаарт, шинэ зах зээлийг бий болгодог. Гуравдугаарт, ажлын байр бий болгодог. Дөрөвдүгээрт, шинэ технологи, нөү-хау бий болгодог гээд маш олон давуу талтай. Ийм болохоор бидэнд гадаадын хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй. Яагаад гэхээр бид хөгжиж буй орон.

Тэгэхээр энд сууж байгаа хүмүүс өнөөдөр асуудлыг эцэслэх хэрэгтэй. АН-ыг дэмжих байх гэж бодож байна. Барууны үзэл баримтлалтай намын хувьд дэмжих байх гэж найдаж байна. Хөрөнгө оруулагч нарыг дэмждэг барууны үзэл баримтлалтай ийм нам хэрэгтэй.

МАН ирцээ бүрдүүлээд энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Энэ бол та нарын үүрэг шүү. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол ХҮН нам хариуцлага тооцно гэдгийг хэлье гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.