УИХ-ын Ардчилсан намын бүлгээс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд завсарлага авахыг хүсэв.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуваарьтай байсан. Гэсэн ч зарим гишүүдийн зүгээс тус хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэдэг байр суурийг илэрхийлсээр байгаа юм.
УИХ-ын Ардчилсан намын бүлгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар завсарлага хүссэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын намрын чуулган завсарлах дөхөж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль чухал ач холбогдолтой.
Тус хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүд өөр өөр байр суурьтай. УИХ-д маргаан мэтгэлцээн өрнүүлж байна. Тиймээс АН-ын бүлэгт ажлын гурван хоногийн завсарлага өгч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.