УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхийн өмнө гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл монголчуудыг эх оронч, эх оронч бишээр нь талцуулсан асуудал болж хувирлаа. Өмнө нь хөрөнгө оруулалтыг гадаадынх, дотоодынх гэж ялгаварладаг. Уул уурхайд хөрөнгө оруулах юм бол дэмждэг, үндэсний үйлдвэрт хөрөнгө оруулсан бол дэмждэггүй, зарим тохиолдолд үзэмжээр хандаж ирсэн. Энэ алдааг засч Засгийн газар хуулийн төсөл оруулж ирсэн. 100 жилээр газрыг гадаадын иргэнд өгөх гэж байна гэж бухимдаж байна. Одоо зөвхөн ашиглуулахаар оруулж ирсэн. Хөрөнгө оруулалтын босго зэрэг асуудлыг тайлах шаардлага байгаа учраас, ард түмнээр хэлэлцүүлэх шаардлага байна.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:
-Иргэд сонгогчдоос ихээхэн санал ирж байна. Монгол хүн монгол газрынхаа эзэн байх тухай ярьж байна. Хөрөнгө оруулалт нэрээр газраа гадаадын иргэдэд өгөх далд санаа агуулсан хууль оруулж ирж байгаад харамсаж байна. Манайд томоохон хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа шалтгаан нь хууль тогтворгүй байгаатай холбоотой юм.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал алхам бол хөрөнгө оруулалт. Өмнөх алдаагаа засаад л шийдээд явж байна. Ганц жишээ хэлье. Бирж гэдэг ганцхан үг. 80 ам.доллар байсан бүтээгдэхүүн 180 ам.доллар болж байна. Энэ хууль хоёр жил дуншиж байж хэрэгжиж эхэлсэн. Одоо үр өгөөжөө өгөөд л явж байна. 30 жил байсан заалтыг өнөөдөр олж хараад улсаа зарах гэж байна гэж үлгэр зохиож байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Хөрөнгө оруулалтын тухай хууль олны анхааралд орж байна, энэ сайн. Боломж тийм ч олон олддоггүй. Арав гаруй жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг өсөөд, гадаад явж ажиллаж байсан залуу эргэж ирээд гэрэл, гэгээ харагдаж эхэлсэн. Гэвч энэ хүлээлт үгүй боллоо. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
гал командын машин авах тухай ИХ хэлэлцээд яадын ЗГ шийдээд л явж чадахгүймүү