СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-01-11

🔴LIVE: Д.Энхтүвшин: Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэхээс татгалзсан тохиолдолд хөрөнгө оруулагчдад буруу сигнал болно

Нийтэлсэн
11 сарын өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдрийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх товтой байна. Тус хуулийн төсөлтэй холбогдуулан МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим, Европын худалдааны танхимаас өөрсдийн байр суурийг илэрхийлж хэвлэлийн хурал зарлав.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин:

-Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэлээдгүй хугацаанд хэлэлцэж байна. МҮХАҮТ-аас 60 гаруй саналаа хүргүүлсэн. Зарим саналууд маань тус хуулийн төсөлд тусгагдаж орсон байна. Өмнөх хуулиас сайжирсан зүйлс олон байна.

Бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг хамгийн чухал зүйл нь хууль эрх зүйн орчин байдаг. Тэр дундаа хуулийн тогтвортой байдал чухал гэх ойлголт байдаг. Хууль гэнэт өөрчлөгддөг, шинээр хууль гэнэт орж ирдэг. Урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг гадаадын хөрөнгө оруулагч нарт энэ нь хүндээр тусдаг. Хөрөнгө оруулагчдын эрх ашигтай холбоотой заалт анх удаа энэ хуульд орж ирсэн. Төрийн төв байгууллага болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог тусгай бүлэг болгон оруулж өгсөн байна.

Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд татварын хувь хэмжээнээс гадна маргаан шийдвэрлэх процесс их чухал байдаг. Үүнийг мөн бүтэн бүлэг нэмж оруулсан байна лээ.

Энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Хуулийн төслийг хэлэлцэх үедээ дахин сайжруулах боломж бололцоо гарна гэж харж байна. Хэрэв эргээд хэлэлцэгдэхгүйд хүрвэл энэ нь хөрөнгө оруулагчдад буруу сигнал болно гэв. 

Сурталчилгаа

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
66.181.161.252

Та нарын эрх ашигт тохируулна гэж юу байх ав битгийдавар

DR. ADITYA
11 сарын өмнө
129.205.113.184

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.