СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-11

АН-ынхан “..Ах нар аа, зайлж сур” гээд намын дарга нь “...Нааш ир” гэж уриад...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Цагаан сар хүртэл Монголын улс төр зарим талаар учир нь олдохгүй бужигнах шинжтэй байна. Энэ нь УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбоотой. “...Сонгуулиар хэнийг нэр дэвшүүлэх вэ” гэдгийг шийдэх нь улс төрийн маш том эрх мэдэл юм. Тиймээс АН дахь яг ийм эрх мэдлийн төлөөх далд зодоон эхэлсэн. Өчигдөр, уржигдраас ил гарах төлөвтэй болж байна.

Гэхдээ ямар ч намын тухайд хэн дарга байхаас үл шалтгаалаад хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдэг илүү чухал болоод байгаа юм. Тэр тусмаа . Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Цагийн юм цагтаа гэдэг. Манай ах нар улс төрөөс зайлж сурвал Монголд том тус болно” гэчихжээ. Тэрбээр энэ үгийг АН-ын даргад яригдаж байгаа Н.Алтанхуягт зориулж хэлсэн юм даг уу даа. Н.Алтанхуяг ч дуугүй байлгүй, эхлээд О.Цогтгэрэлийг “...Бацаан” гэчихсэн бололтой юм. Уг нь энэ хоёр эрхмийг нутаг ус нэгтэй, нарийн яривал бие биедээ ингэж хэлэх битгий хэл, өөр бусад хүнийг ингээд яривал өмөөрөх шалтгаантай гэдэг. Бүү мэд дээ.

Гол нь . Харин АН-ын дарга Лу.Гантөмөрийн байр суурь түүнийхээс өөр байна. Тэрбээр “...Би АН-аас хөөгдсөн бүх хүний гишүүнчлэлийг сэргээнэ. Намын дарга байх хугацаандаа нэг ч гишүүнээ хөөхгүй” гэж мэдэгдэв. . Ер нь бол Лу.Гантөмөрийн хувьд намын дарга болсон цагаасаа АН-ынхаа хэдэн фракцын удирдагчдын дунд “халиуны зулзага” болж яваа л даа. Хүчний харьцааг нь тэнцүүлэх хүнд л дээ. Тиймээс л анх АН-ын дарга болохдоо хэлээд байсан “цэвэрлэгээ”-гээ орхихоор шийдэж буй бололтой. Тэгэхээр АН энэ сонгуульд лидерүүдээ жагсаалтад бичиж, залуусаа тойрог руу явуулах магадлалтай болж байгаа юм. О.Цогтгэрэлийн “үг”-ийн агуулга ч үүнийг илэрхийлж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 7 (7251)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
172.58.167.66

Edniig songoj uls oron ard tumnee Alabama urbagchid gadnii tagnuul uureg huleesen hulgaich nar urbagchid

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.