Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зооринд хадгалуулсан хүнсний ногоо хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед бүртгэгджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 44 настай, эмэгтэй Т нь тус зоориноос 100 шуудай хүнсний ногоо хулгайлсан болохыг эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Иймд иргэдийг өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө баталгаат хаалга цоож, цонхны хаалт хийж, харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер суурилуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар шийтгэлтэй бол? Тэгсхийгээд хэдэн төгрөгөөр торгосон болоод толгойгий нь илээд явуулах байхдаа.