СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-10

Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
11 сарын өмнө

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав. Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.