СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-10

🔴LIVE: Ч.Хүрэлбаатар: Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа газрыг 60 жилээр "эзэмшүүлдэг" болгосон. Захиалагч нь Х.Баттулга өөрөө

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөрөнгө оруулалтын хууль нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж байна" хэмээн УИХ-ын дарга Г. Занданшатарт өөрийн биеэр шаардлага гардуулан өгсөн. Түүний шаардлагын эсрэг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-. Тэрээр миний санаачилсан долоо хуулийн төсөлд хориг тавьж байсан. Харин одоо найм дахь хоригоо тавьж байх шиг байна.

Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Улс их хөрөнгө оруулалт авч байж хөгжинө. Хөгжихийн хэрээр иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн нэлээд хэлэлцүүлсний дараа оруулж ирсэн. Гадны банк оруулж ирэх хэрэгтэй. Ингэснээр зээлийн хүү буурч иргэдэд үүний үр өгөөжийг хүртэнэ гэж бодож байна. Мөн гадны эмнэлэг, сургууль байгуулагдаасай. Түүнчлэн боловсруулах үйлдвэр, баяжуулах үйлдвэрүүд олноор баригдаасай гэж хүсэж байна. Ингэж байж өндөр цалинтай иргэд бий болно. Гадаадад олон сая ажиллаж амьдарч байгаа иргэд эх нутагтаа сайхан амьдрах боломж нь бүрдэж эхэлнэ.Төрийн хөрөнгө оруулалт бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой юм.

Ардчилсан намынхан өнөөдөр ийм асуудал ярьж байгаад үнэхээр харамсаж байна.

Сүүлийн хэдэн өдрөөр яригдаад байгаа тус хуулийн төслийн талаар та бүхэнд мэдээлэл өгье.

Эхний асуудал Ч.Хүрэлбаатар гадаадуудад газрыг 100 жилээр өгөх гэж байна гэдэг гүтгэлэг тарааж байна. 1993 оны хуулиар 60 жилээр газрыг ашиглуулна түүнийг нэг удаа 40 жилээр сунгаж болно гэдгийг хуульчилж өгсөн. 100 жилээр газар ашиглуулж болно гэдэг хуулийг Н.Багабандийг УИХ-ын дарга байхад баталж байсан. Дараа нь . Өөрөөр хэлбэл, эзэмшүүлэх гэдэг үг нэмсэн.

2023 онд бидний оруулж ирсэн хуульд газрыг эзэмшүүлэх гэдэг үгийг хасаад ашиглуулах болгох гэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Дараагийн асуудал нь, гадны хүмүүсийг чөлөөтэй оруулж ирэх асуудлыг нээж өгч байна гэжээ. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулиар виз олголтыг зохион байгуулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэдэг тусгай агентлаг байдаг. Гэтэл Хөрөнгө оруулалтын хуулиар виз олгохгүй шүү дээ. Хаа хамаагүй хуультай нааж яриад байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
66.181.161.91

Zail muu xytsd

Зочин
3 сарын өмнө
66.181.177.128

өөр хэлэх зүйл алга уу. тэр үед тэгсэн бол бүр муудуулаад 60 хувь санаачилсан хүн нь хүртэл айж сандарч байгаа юм биш үү. чи улсын газрыг 60 хувь гэвэл би бүр 100хувь. энэ ямар үнэ хаялцдаг казино биш . муурийтай тогломын сэтгэхүйтэй. ийм төрийн хүн байж болох уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.