Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа хэмээн тэрээр үзэж, Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:
-Хөрөнгө оруулагчдын тухай хуулийн босго болох 100 мянган ам.долларыг аваад хаячихсан. Гадны орнууд хөрөнгө оруулагч дээрээ босго тавьдаг. АНУ 800 мянган ам.долларын босго тавьдаг. Гэтэл Монгол Улсад хөрөнгө оруулагчдыг татах хууль гэсэн хэр нь хөрөнгөгүй хөрөнгө оруулалтыг татах хуулийн төслийг өргөн барилаа. Хөрөнгөгүй гадны иргэд манай улсад орж ирээд газар эзэмшинэ л гэсэн үг. Иймээс Ардчилсан нам сөрөг хүчний хувьд энэ хуулийн төслийг эсэргүүцэж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэх, хуулийн төслийг татаж авах шаардлагыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өглөө.
Нүүрсний хулгайтай нэр холбогдоод буй таны хэрэг ямар шатад явж байгаа вэ гэх сэтгүүлчийн асуултад Тэрбээр “Одоогийн байдлаар намайг дуудаж шалгасан газар байхгүй. 2023 оны 3 дугаар сард шалгуулж, тайлбараа өгсөн байгаа” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.