СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халиа тошин үүссэн байршлуудад шуурхай баг өдөр бүр ажиллаж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Энэ өвлийн улиралд халиа үүсэх үзэгдэл харьцангуй эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэн, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөж, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэж байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 30 ажилтан, зургаан машин техникийн бүрэлдэхүүнтэй шуурхай баг өдөр бүр ажиллаж байгаа юм.

Тодруулбал,

-Сэлбэ голын авто замын орц гарцын гүүрэн доорх мөсийг сувагчилж, 2.5 метр өргөн, 1.2 метр гүн, 45 метр урт суваг татан, 28 удаагийн рейсээр 420 тн мөсийг зөөж тээвэрлэх

-Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай 1 дүгээр сувагт 450 метр суваг татан,150 кг давс хийх

-Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай 3 дугаар сувагт 810 метр суваг сэргээн татаж, далан босгон 56 удаагийн рейсээр 850 тн мөсийг зөөн, явган хүний гүүрэн гарцын доод бөглөрсөн хэсгийг 1,8х1,5х2 метр нээх

-Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны даланд 1.20×0.80×350 метр суваг татах

-Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлалтай далан 40 метр суваг татах ажлуудыг гүйцэтгэн, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү ус хальж орохоос сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй тул иргэдийг байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт оршин суухгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.