СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-10

🔴Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд эдийн засагч Н.Энхбаяр нэр дэвшжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болж байна.

Монгол Улсын жилийн төсөв болон түүний тодотголын төсөл хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргадаг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий.

Тус зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг өнгөрөгч 11 дүгээр сард зарлажээ. Сонгон шалгаруулалт 14 хүн нэр дэвшсэнээс 13 хүн нь хоёр дахь шатны ярилцлагад оролцжээ. Үүнээс ажлын хэсгээс 7 хүнийг сонгон шалгаруулсан байна. Төсвийн байнгын хорооноос дээрх 7 хүнийг нэр дэвшигчийн шаардлага хангасан эсэхийг хэлэлцэх сонсголыг өнөөдөр зохиож байна. Зөвлөлд Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаяр, А.Энхбат, Л.Гангэрэл нарын 7 хүн нэр дэвшжээ.

Нэр дэвшигч Н.Энхбаяр макро эдийн засгаар мэргэшсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрээр Сангийн яамны Төсвийн бодлогын газар, Макро эдийн засгийн газарт мэргэжилтэн, газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, АНУ-ын Вашингтон ДС хотод Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлын зөвлөх, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимд багшаар ажиллаж байсан туршлагатай. Англи, орос хэлтэй. Монгол Улсын макро эдийн засгийн бодлого төлөвлөлт, төсвийн бодлого төлөвлөлт, урт хугацааны хөгжлийн бодлогын чиглэлээр олон тооны баримт бичгийг боловсруулах явцад гар бие оролцсон.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмд 2023 оны долдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан. Үүгээр зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болохоор зохицуулжээ.  

Нэр дэвшигчийн сонсгол үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.