СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ишикава мужид 168 хүн амь насаа алдаж, 323 хүн сураггүй хэвээр байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Газар хөдлөлтийн голомтод Японы үндэсний  Эрэн хайх, аврах баг 20 орчим нисдэг тэрэгтэйгээр Ниигата, Тояма, Ишикава, Фукуи зэрэг 4 мужийн 35 хот, 12 тосгонд үүрэг гүйцэтгэж байна.

Ишикава мужид нэгдүгээр сарын 8-ны 16:00 цагийн байдлаар 168 хүн амь насаа алдаж, 323 хүн сураггүй хэвээр байгаа бол 690 орчим хүн гэмтэж бэртжээ.

Мөн 1520 гаруй байшин нурж, эвдэрсэн бөгөөд 403 түр хорогдох байранд 28.800 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Түүнчлэн 18.000 өрх тог цахилгаангүй, 66.100 айл өрх усгүй хэвээр байгаа аж.  Газар хөдлөлтийн дараа нөхцөл байдал хүндэрч нийт 1000 орчим хөрсний гулгалт үүсчээ. Газар хөдлөлтийн дараах хохирлын үнэлгээг хийхээр тус улсын Өөрийгөө хамгаалах хүчнийхэн ажиллаж байгааг мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.