СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ирэх дөрөвдүгээр сар хүртэлх цаг агаарын ерөнхий төлөв

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Цаг уурын байгууллагаас ирэх хоёрдугаар сараас дөрөвдүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийн гаргасан байна. Ирэх сард нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, III сард нутгийн баруун өмнөд хэсэгт олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа боловч IV сараас дулаарч нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд II болон IV сард говь талын нутгийн зүүн өмнөд хэсэг буюу говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, III сард болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хаврын улирал эхэлж байгаа тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд

Хоёрдугаар сард Агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Өмнөговь, Хэнтийн зүүн, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Гуравдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын баруун, Баянхогорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхогорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дорнодын нийт нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сүнжидмаа
10 сарын өмнө
66.181.161.161

Баярлалаа та нартаа

Түвшин билэг
10 сарын өмнө
202.126.89.157

Цаг агаарын мэдээ өгсөнд баярлалаа

Баярсайхан. Отгонсүрэн
10 сарын өмнө
103.57.94.115

Баярлалаа та бүхэндээ

Зочин
10 сарын өмнө
202.126.89.245

Зуд болохоос өмнө нь иймэрхүү мэдээгээ оруулхад яадийм, хэдэн сарын цаг агаарыг мэддэг бсан бол олон малчид маань малын тоо толгойндоо анхаарах бсан , энэ цаг агаарыг 7 хоногоор нь сонсож байх нь илүү үр дүнтэй түүнээс төлөвтэй гэдэг үгэнд итгэх дэмий болуу .

Баярбат
10 сарын өмнө
66.181.161.154

Хөдөөний бидэнд ингэж ерөнхий төлөв гаргаж өгсөн нь өвөлжих,хаваржих газраа сонгох болон бэлтгэлээ хийхэд их тустай байна баяраллаа

Зочин
10 сарын өмнө
43.242.243.212

Тта бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.