СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд НҮБ-тай хамтран ажиллана

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишратай зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр уулзав. 

Уулзалтаар цас, зудын үед малчдын ахуй амьдралыг хамгаалах, байгальд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлтийг дэмжих ажлын хүрээнд малын хашаа хороогоор хангах, малын тэжээл тариалах, шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зэрэг цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар харилцан санал солилцжээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра дулаан хашаа хороотой болгох, энэ чиглэлээр санаачилга гаргах үндсэн дээр туршилтын журмаар хашаа хороог барьж өгөх тал дээр санал нэгджээ.  Ингэснээр малчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх, өнтэй өвөлжиж, хаваржих асуудлыг тодорхой хувиар нэмэгдүүлэх, иргэдийг Орон нутагтаа тогтвортой амьдрах боломжоор хангахаас гадна малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.