СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таксинд явах зөвшөөрлийг 3-10 сая төгрөгөөр авна. Зөвшөөрөлгүй бол 5-50 сая төгрөгөөр торгоно

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 сарын өмнө

Улаанбаатарт хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг такси үйлчилгээтэй холбоотой хуулийн зохицуулалтын талаарх мэдээллийг хүргэлээ.

Тэрбээр “2024 оны аравдугаар сарын 15-наас эхлэн такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болж байгаа. Шинэ тусгай зөвшөөрлийн дагуу такси эрхлэх тусгай зөвшөөрөлд шаардлагууд тавьсан. . Энэ төлбөр нь нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрнө.

. Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээ эрхлэхдээ хувиараа такси эрхлэгч, такси үйлчилгээ эрхлэгч компаниудтай нэгдээд явах бололцоог бүрдүүлж өгнө.

Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн мэдээллийн санд сүүлийн таван жилд такси үйлчилгээтэй холбоотой нийт 3119 гэмт хэрэг бүртгэгдсэн.
Үүний дийлэнх буюу 2940 гэмт хэрэг нийслэлд бүртгэлтэй байна. Тус гэмт хэргийн 2636-д таксины жолооч холбогдож, зорчигчид аюул учруулсан байгааг онцгой анхаарч, цэгцлэх зайлшгүй шаардлагатай байна.

Иргэдийн мэдэхээр хувийн такси үйлчилгээ бохир заваан, мөнгө нэмж авдаг, жолоочийн харилцаа хандлага муу, хамгийн ноцтой нь такси гэмт хэргийн үүр уурхай болсон тул дээрх хуулийн заалтаар энэ асуудлыг цэгцлэхийг зорьж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
59.153.114.197

3-10say togrogtei hun taksind yvaal baih ym boluudaa

Шарав
4 сарын өмнө
103.212.116.121

Зөв л шийдвэр шиг байна, харин зөвшөөрөл авах 3 саяыг багасгах нь зүйтэй байхаа,500000 ч юм уу

Баяр
1 долоо хоногийн өмнө
59.153.112.31

За болиочдоо хэсэг бүдүүлэг нөхдүүдийн үйлдлээс болж нийт иргэдийнхээ ажилж хөдөлмөрлөх эрхийг нь боогдуулж байхын. Наад шийдвэрээ эргэж нэг сайн хараарай. Ядаж зөвшөөрлийн тэмдэгийн хураамжаа багасгах хэрэгтэй. Таксинд яваад баяждаг хүн гэж бхгүй зөвхөн амжиргаагаа залгаж буйл төдий шдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.