УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цагийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр зарим сэтгүүлчдийн асуултад хариулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. Хууль бус цагдан хориотой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлнэ үү?
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Шүүхийн шийдвэргүйгээр хүмүүсийг баривчилж байна. Нийт баривчлагдсан иргэдийн 80 гаруй хувь нь ийм байна. Олон улсын шинжээчид манай улсад хүний эрхийн зөрчил дутагдал байгааг ярьж, үүнийгээ арилга гэсэн. Иймээс Засгийн газар санаачилга гаргаж энэ хуульд өөрчлөлт оруулах болсон. Энэ хуулийг өөрчилснөөр шүүхийн шийдвэргүйгээр баривчилахаа болино гэсэн үг.
Шүүхийн шийдвэргүй хүнийг баривчилчихаад хугацааг нь сунгаад жил хорьчихдог тохиолдол ч байна. Энэ хугацааг 6 сар байна гэж зааж байна. Одоо бол ямар ч хүний аваачаад хорьчхоод байгаа юм. Тэгвэл өөрчлөлт орсноор зөвхөн хоригдох зүйл заалтаар яллагдсан хүнийг л хорьдог болно. Гэхдээ заавар шүүхийн шийдвэртэйгээр. Энэ бол хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй том алхам. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг байнгын хороогоор хэлэлцээд чуулганаар орно.
2024 оны сонгууль томгосон тойргоор явагдахаар болсон. Мандатын хуваарилалт шударга болсон гэж үзэж байна уу?
-Сонгууль болохоос зургаан сарын өмнө ингэж яаран сандарч хийчихлээ гэж бодож байна. МАН-д асуудал их байгаа. Сонгуулийг зарчимтай явуулна гэхээсээ илүүтэйгээр өөрсдөдөө олон суудал авах байдлаар л хийчихлээ гэж харж байна. Хэн мөнгөтэй нь ялдаг сонгууль руу битгий явчхаасай гэж бодож байгаа. Тойрог томсгоно гэдэг гурван аймгийн атаман мөнгөө нэгтгэнэ гэсэн үг.
Манай улс хоёр сая сонгогчтой. 78 хуваарилалт шог байдлаар гаргасан байна лээ.Монгол Улсын асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн асуудлыг шийдвэрлэх ёстой юм. Эндээс гарах гишүүдийн тоо хамаагүй бага байна. Сонгуульд хожих олон суудал авах сэтгэлээр хийгдсэн гэж харж байгаа. Тогтолцооны шинжтэй том шинжлэлийг сонгуулиас өмнө шийдэх хэрэгтэй. Жижиг нам, залуу нэр дэвшигчид ялах магадлал бага байна. Хоёр намын тулалдаан болох байх.
2024 оны сонгуульд АН-аас нэр дэвших үү?
-2020 оны сонгуульд нэр маань хасагдсан учраас бие дааж нэр дэвшсэн. 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшинэ. Би энэ намыг байгуулж байсан хүмүүсийн нэг нь. Ардчилсан намын асуудлыг удирдлага биш учраас төлөөж ярих эрх алга. Гишүүний хувьд Ардчилсан нам зориг зүрх муу унхайгүй ажиллаж байна л гэж харж байгаа. Томгосон тойргийн асуудалд МАН-тай нийлээд зогсох хэрэггүй л байсан юм.
Энэ мэтчилэн ард түмний ахуй амьдрал болохгүй байгаа, хулгай дээрэм хэрээс хэтэрсэн, хүний эрх зөрчигдсөн, "буруу" гэж дуугарсан хүнийг шорон гянданд хийж айлгадаг нийгэм бий болчихлоо шүү дээ. Залуу хүмүүст энэ мэтчилэн зүйлс мэдрэгддэггүй юм болов уу. Ард түмний ахуй амьдрал аажим аажмаар унаж байна. Хүний эрх өдөр бүр зөрчигддөг болж байна.
Надад бол Ардчилсан нам ч жижигдэж байна. 1990 оны үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй байх эрх чөлөө минь бүдгэрч байна. Ардчилсан хувьсгалаар олж авсан эрх чөлөө минь алга болж байна.
Тэрбум төгрөгийн хулгай ярьдаг байсан бол одоо их наядын хулгай ярьж байна. Ногоон автобусны асуудал бол арай хэтэрхий зүйл. Хуучин автобусыг шинэ гэж яаж хэлж чадаж байна аа. Санаанд багтахгүй юм.
УИХ-аас зохион байгуулсан хоёр сонсгол сайн болсон гэж үзэж байна. Хөгжлийн банк, нүүрсний сонсгол боллоо. Монголын хувьд том дэвшил боллоо. Зүгээр сонсоод өнгөрөх биш үргэлжлээд арга хэмжээг авч хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Иргэддээ мэдээлэл өгөх, ил тод байх оролдлого гэж харж байгаа. Одоо ногоон автобусаар сонсгол хийхээр яригдаж байгаа юм билээ
Монголд хоёр худалч бий болсон. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан. УИХ дээр илт худлаа ярьдаг. Улсын өр төллөө гэж худлаа ярьж байна. Засгийн газрын өр 2016 онд 3,5 тэрбум ам.доллар байсан бол одоо 8,5 тэрбум ам.доллар болсон байна. Монгол Улсын нийт өр 33 тэрбум ам.доллар болсон байна. Нэг хүн 33 сая төгрөгийн өртэй болсон. Өр төлөөгүй, нэмэгдсэн шүү гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.