СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Техас мужид ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотод орон нутгийн цагаар 15:30 цагт зочид буудлын барилгад ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ.  Үүний сацуу төвийн ойролцоох гудамж, орон сууцанд их хэмжээний үнс нурам бургисанаас оршин суугчдыг өчигдөр буюу даваа гарагийн орой нүүлгэн шилжүүлсэн байна.

Тус хотын албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг тогтоож чадаагүй бөгөөд зочид буудал болон тухайн үед гудамжаар явж байсан хэдэн хүн өртсөн талаар мэдээлэх боломжгүй байгаа аж.

Эх сурвалж: ОБЕГ 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.